April 18, 2025
Баруун-Урт хот, Сүхбаатар аймаг, Монгол улс
ТАНХИМУУД

ГЭРЭЭР НОМ ОЛГОХ ТАНХИМ

ГЭРЭЭР НОМ ОЛГОХ ТАНХИМ

Гэрээр ном олгох танхим нь 8200 гаруй боть номтой. Жилдээ номын фондын 70% нь эргэлтэнд гардаг. Фондын номын 70% нь уран зохиолын, 30% нь бусад шинжлэх ухааны ном байдаг.

Хамрах хүрээ

Тус танхим нь аймгийн төвийн насанд хүрэгсдэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрээр болон зөөврөөр ном олгон үйлчлэхээс гадна төв хөдөөгийн номын сангуудтай номын солилцоо хийж явуулын номын сангийн үйлчилгээгээр сургууль албан газар болон багийн төвүүдээр үйлчилж ажилладаг.

Үйл ажиллагаа

Уншлага мэдээллийн үйлчилгээнд аймгийн хүн амыг өргөн хамруулах, уншлага үйлчилгээний дэвшилтэт арга хэлбэрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, номын сангийн сан хөмрөгийг нийгэм, хувь хүний эрэлт хэрэгцээнд тулгуурлан шинэ номоор тухай бүр баяжуулан мэдээллийн баазыг өргөжүүлэх, баяжуулах зэрэг ажлуудыг хийж олны хүртээл болгож байна.

Үйлчилгээний журам

Уншигчаар бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, уншигчийн картны төлбөр /сурагч 1000, насанд хүрэгсэд 2000, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Гэрээр ном авахдаа уншигч 2-3 ширхэг номыг 3-4 хоногийн хугацаатай авах боломжтой.

Номын санчаар В. ЭНХТУЯА 23 дэх жилдээ ажиллаж байна..

Унших бодох хоёр ухааны дасгал. О.Марден

Leave feedback about this

  • Quality
  • Price
  • Service

PROS

+
Add Field

CONS

+
Add Field
Choose Image
Choose Video