Номын сан Blog МЭДЭЭЛЭЛ “ЭХЛЭН БИЧИГЧДИЙН ДУГУЙЛАН” байгуулан нээлтээ хийлээ.
МЭДЭЭЛЭЛ

“ЭХЛЭН БИЧИГЧДИЙН ДУГУЙЛАН” байгуулан нээлтээ хийлээ.

Эхлэн бичигчдийн дугуйлан байгуулагдлаа.

Яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол сонирхон бичигч хүүхдүүдийн авъяас чадварыг хөгжүүлэх, чиглүүлэн идэвхжүүлэх зорилготой “ЭХЛЭН БИЧИГЧДИЙН ДУГУЙЛАН” байгуулан нээлтээ хийлээ.

Баруун-Урт сумын ЕБ-ын 1-4 сургуулийн болон МБС-ийн сурагчдын дунд уг дугуйланг явуулах бөгөөд үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, санаа бодлыг нь тусган, цаашид хийх ажлын төлөвлөгөө хэлэлцлээ.

МЗЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын тэргүүн Ц.Оюундэлгэр, “Сүхбаатарын өнгө” сонины эрхлэгч Д. Улаанаа, гишүүн У. Буд, М. Мөнхзориг, Б. Болор-Амгалан, сургуулийн номын санч нар, шүлэг яруу найраг сонирхдог 20 гаруй хүүхэд, багачууд оролцож, уран бүтээлээ эхлэж байсан дурсамжаа ярьж, шүлэг зохиолоо уншиж, хүүхдүүдийн шүлгийг сонсож, Аймгийн нийтийн номын сангаас яруу найрагчдын 2023-2024 оны “Шинэ шүлгийн уншлага”-аар хийсэн “ЯРУУ УВДИС” номыг хүн бүрт бэлэглэлээ..

Уншихаа боливол сэтгэхээ болино.Сэтгэхээ байвал хөгжил зогсоно.

Д. Дидро.

.

Exit mobile version