Номын сан Blog МЭДЭЭЛЭЛ “Тэнгэр шиг бай” уран уншлагын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
МЭДЭЭЛЭЛ

“Тэнгэр шиг бай” уран уншлагын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье” уриатай 37 дахь удаагийн Номын баяраар Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангаас Төрийн шагналт Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч Очирбатын Дашбалбарын мэндэлсэний 68 жилийн ойд зориулсан “Тэнгэр шиг бай” уран уншлагын уралдааныг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд давхардсан тоогоор 150 гаруй хүн хамрагдлаа.

10-12 анги насны ангилалд төв хөдөөгийн нийт 19 хүүхэд оролцож…..

Тэргүүн байр Мөнххаан сумын ЕБС-ийн 12 а ангийн сурагч Д. Нарансолонго -“Өвэг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан үр ачдаа хүлээлгэж өгнө”

Дэд байр Түмэнцогт сумын ЕБС-ийн 12 а ангмйн сурагч Э. Ганганжинжиймаа -“Тэнгэр шиг бай”

Гутгаар байр-Мөнхаан сумын ЕБС-ийн 12 а ангийн сурагч Д. Есүгэн “Амьддаа бие биенээ хайрла”

Тусгай байр-Баруун-Урт ЕЕБ-ын 2-р сургуулийн 12 ангийн сурагч Дөлгөөн “Өвэг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан үр ачдаа хүлээлгэж өгнө” шүлгээ уншиж шагналт байруудыг эзэллээ.

“Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье”

уриатай.

Exit mobile version