Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье” уриатай 37 дахь удаагийн Номын баяраар Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангаас Төрийн шагналт Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч Очирбатын Дашбалбарын мэндэлсэний 68 жилийн ойд зориулсан “Тэнгэр шиг бай” уран уншлагын уралдааныг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд давхардсан тоогоор 150 гаруй хүн хамрагдлаа.
6-9 анги насны ангилалд төв хөдөөгийн нийт 41 хүүхэд оролцож…..
Тэргүүн байр Баруун-Урт сумын ЕБ-ын 2-р сургуулийн 6 б ангийн сурагч Х. Эрдэнэдалай -“Би талын хөх чоно “
Дэд байр Түмэнцогт сумын ЕБС-ийн 8 а ангийн сурагч Ц. Эрдэнэзул-“Залуус дүү нартаа хүргэх шүлэг”
Гутгаар байр-Баруун-Урт сумын ЕБ-ын 2-р сургуулийн 9 в ангийн сурагч Э. Сүндэрьяа “Амьддаа бие биеэ хайрла”
Тусгай байр-Баруун-Урт ЕЕБ-ын 2-р сургуулийн 6 в ангийн сурагч С. Өнөрзаяа “Эх орон ” шүлгээ уншиж шагналт байруудыг эзэллээ.
“Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье”
Уриатай зохион байгуулагдаж байна.


Leave feedback about this