Өргөдөл гомдол шийдвэрлэлт

УНШИГЧДЫН САНАЛ ХҮСЭЛТ:

Сүхбаатар аймгийн Төв номын сангаас байгууллагын өнөөгийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх , хэрэглэгчдийн хэрэгцээ сонирхлыг судлах, санал хүсэлтийг сонсох, тэдгээрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор уншигчдын санал хүсэлтийн дагуу, татгалзлаар бүртгэгдсэн жагсаалтын дагуу 2018 онд шинэ номын баяжилтаа хийн захиалга авч фондоо баяжуулдаг. 2018 онд Яамны хөрөнгө оруулалтаар 157 нэр төрлийн 208 ширхэг , 3022.070төгрөгний ном төсвөөр 25 төрлийн 51 ширхэг 1026300 төгрөгний ном нийт 182 нэр төрлийн 259 ширхэг 4048.370 төгрөгний фондын номын баяжилт хийж уншигчдын хүртээл болгож байна.
Аймгийн Нийтийн номын сан нь уншигчиддаа хүрч үйлчлэхийн тулд санал хүсэлтийн хайрцаг, санал гомдол хүлээн авах утас /70518214, 70518215/ байнга ажиллуулдаг. Уншигчийн санал хүсэлт өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдалд байнга хяналт тавьж цаг хугацаанд нь шийдвэрлүүлэх, иргэдэд чирэгдэлгүй шуурхай үйлчилж байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж ирлээ.
УНШИГЧ, ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН  СУДАЛГААНЫ ДҮГНЭЛТ
Судалгааны ажлын гол зорилго: Номын сангийн үйлчилгээний ажлыг зохион байгуулахад баримтлах зарчим нь номын сангийн үйлчилгээний агуулга, зохион байгуулалтанд тавигдах шинжлэх ухааны үндэслэл бүхий ерөнхий шаардлага юм. Эдгээр зарчим нь номын сангийн үйлчилгээний зорилгод нийцсэн байх ёстой.
Уншигч хэрэглэгч нар үйляилэхэд номын санч бол маш чухал ач холбогдолтой. Уншигчдад ялгавартайгаар хандах зарчим ба нас насны хэрэглэгч нарт тохирсон зарчим. Энэ зарчмын гол чанар нь номын хүнд нөлөөлөх нөлөөллөөр тодорхойлогдоно. Номын санч нийгмийн бүх давхаргын хүмүүстэй ажилладаг. Өөрөөр хэлбэл янз бүрийн насны, янз бүрийн мэргэжил боловсрол, сонирхол, сэтгэлзүйтэй хүмүүстэй ажилладаг. Эдгээр шинж чанарууд нь номыг сонгон авах, унших байдалд нөлөөлдөг учраас тодорхой тохиолдол болгонд уншигч бүрт үйлчлэх нь харилцан адилгүй байдаг. Энэ зарчмыг биелүүлэхийн тулд номын санчдын өмнө уншигчдыг судлах, судалсны үндсэн дээр тэдэнд ялгавартайгаар ажиллах зорилго тавигдана. Эцсийн зорилго бол “уншигч бүрт номыг, ном бүрт түүний уншигчийг ” гэсэн томьёоллыг хэрэгжүүлэх явдал оршино.
Манай аймгийн Нийтийн номын сангийн хувьд дийлэнх уншигчид нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эзэлдэг.