Номын сан Blog МЭДЭЭЛЭЛ “АМЬДРАЛД ХҮРЭХ ГАЛТ ТЭРЭГ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
МЭДЭЭЛЭЛ

“АМЬДРАЛД ХҮРЭХ ГАЛТ ТЭРЭГ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Өнөөдөр Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Онцлог хэрэгцээт иргэдийн уншлагын танхимд Мөнхгэрэлийн Оюутын “Амьдралд хүрэх галт тэрэг” шүлгийн номын нээлт боллоо.

“Амьдралд хүрэх галт тэрэг” номын нээлтэд М.Оюутын гэр бүл, дотнын найз нөхөд болон онцлог хэрэгцээт иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцов.

Хүрэлцэн ирсэн зочид М.Оюутыг анхны шинэ номоо өлгийдөн авч байгаад халуун баяр хүргэн их амжилт хүсэж, хийж бүтээх их урам зориг өгч байсны дотор “Рио-2016” паралимпын наадмын хүрэл медальт, МУГТ Б.Ууганхүү жүдоч болон 11 настай хүү О.Эрдэнээ өөрийн цуглуулсан мөнгөөр түүний номоос худалдан авахаар зорин ирсэн байв.

Номын нээлтийн үеэр М.Оюут номоо нэрлэсэн “Амьдралд хүрэх галт тэрэг” шүлгээ уншин сонордуулж, зочдын төлөөлөлд номын дээжээс гардуулсан юм.

Мөнхгэрэлийн Оюут Нийслэлийн ЕБ-ын 25-р тусгай сургуулийг Бөтмөнх багшийн шавь болж 2021 онд төгссөн. 2021 онд анхны шүлгээ бичсэнээс хойш Номын баярын үеэр анх шүлгээ олон нийтэд уншиж сонордуулан урам зориг авч, уран зохиолд дур сонирхолтой, зохиолчдын шүлэг, яруу найраг, зохиол бүтээлийг шимтэн унших болжээ.

Тэрээр уран зохиолд шимтсэнээрээ мөрөөдлийн гал тэргэндээ аль хэдий нь суусан гээд, энэхүү номоо амьдралд хүрэх галт тэрэгний тасалбар хэмээлээ.

“Дэлхийн хамгийн шилдэг кинотеатр бол тархи, сайн ном унших үед чи үүнийг мэдэрнэ”

Ридлей Скотт

Exit mobile version