April 10, 2025
Баруун-Урт хот, Сүхбаатар аймаг, Монгол улс
Халзан сум

ХАЛЗАН СУМЫН СОЁЛЫН ТӨВЫН НОМЫН САН

        Тус сумын Соёлын төвийн номын сан анх 1963 онд 566 ш номтой байгуулагдан анхны номын сангийн эрхлэгчээр Шаравын Магсармаа ажиллаж жилд 190 гаруй уншигчдад 300 гаруй ширхэг ном олгож үйлчилдэг байв. 1966 онд “Загвар номын сан” шалгаруулах улсын уралдаанд оролцож шалгарч байсан түүхтэй. 1967-1971 онд номын сангийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Халтмайн Лувсаншарав нэгдлийн барилгачидтай хамтран өөрийн санаачилгаар хоёр өрөөтэй барилга барьж ашиглалтад оруулж байжээ. Номын сан анх нэгдлийн харъяанд эрхлэгч гэсэн ганц орон тоотойгоор ажиллаж байсан бөгөөд фонд баяжилтыг сумын Худалдаа бэлтгэлийн ангид ирсэн номноос 3-5 ширхэгийг авч хийдэг байсан. Хөдөөгийн айл өрхөд улиралдаа нэг удаа зөөврийн номын сангийн үйлчилгээг үзүүлдэг байжээ.

Номын сан 1984 оноос аймгийн Соёлын хэлтсийн мэдэлд шилжиж 1986 оноос эрхлэгчээр нь М.Уранцэцэг, номын санчаар Г.Цэвэлмаа ажиллаж байгаад 1990 оноос эхлэн ганц орон тоотой болсон. 1993 оноос сумын клубын эрхлэгчийн мэдэлд шилжин клубын эрхлэгч, номын санч гэсэн 2 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Одоо 3581 номтой, жилд давхардсан тоогоор 300 гаруй хүнд 500 гаруй ном олгож үйлчилдэг.

Номын санд ажиллаж байсан Номын санчид

 1. Ш.Магсармаа Тус номын сангийн эрхлэгчээр 1963-1965 он

 2. Я.Цагаан 1965-1967он

 3. Д.Лувсаншарав 1967-1971 он

 4. Я.Долмоо 1971-1972 OH

5. Ц.Буд

6. М.Нарангэрэл 1972-1973 OH

 7. Ж.Оюун 1973-1974 OH 1974-1975 он

 8. Ж.Бадамгарав 1975-1983 он

9. М.Уранцэцэг

10. Г.Цэвэлмаа 1983-1987 OH

11. С.Цагаанхүү нар тус тус ажиллаж байсан.

2021 оны 5 сарын 03-ны өдрөөс эхлэн Цэрэндоржийн Батнаран нь номын санчаар ажиллаж байна.

Номын сан нь 3581ш номын фондтой бөгөөд танхимын уншлагын үйлчилгээ, гэрээр ном олгох үйлчилгээ, зөөврийн номын сангийн үйлчилгээг хүргэж байна.

Номын санч Ц.Батнаран

Номын сангаар ирэгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж, уншигчийн тоо жилд дунджаар 5-8 хувиар өсөж байна.

Номын сан нь 20 хүний суудалтай бөгөөд жил бүр сумын засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх зардлаас 1.000,000 төгрөгийн номын баяжилт дэмжлэг үзүүлдэг.

     Тус номын сан нь 2023 оны үйл ажиллагаараа Сүхбаатар аймгийн шилдэг номын сангаар шалгарч байсан.

Leave feedback about this

  • Quality
  • Price
  • Service

PROS

+
Add Field

CONS

+
Add Field
Choose Image
Choose Video