Номын сан Blog Найрагчид Зоригтнууд овогт Ай.Төмөр-Очир
Найрагчид

Зоригтнууд овогт Ай.Төмөр-Очир

Дарьганга сумын уугуул. Дорноговь аймгийн УАДУС, НДС, “Их засаг” дээд сургууль төгссөн. Сэтгүүлч, эрх зүйч хүний эмч мэргэжилтэй. МУСГЗ, удирдахуйн ухааны магистер, Анамалист зураач

Сүхбаатар аймгийн ХЗЭ- ийн хорооны нарийн бичгийн дарга, Наран сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, аймгийн засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, “МОЦАМЭ” агентлаг, “Ардын эрх”, “Өдрийн сонин”-ны аймаг дахь сурвалжлагчаар ажилласан.

монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ган үзэг, Равжаа хутагтын нэрэмжит “Алтан бийр”-2007, Ар халхын алтан мөнгөн тамгатай ялгуулсан хутагт Чимидцэрэнгийн хишигт найрагч-2009, Тусгаар тогтнолын дууч Р.Чойномын нэрэмжит шагналтай.

Бүтээл нь ОХУ, Хятад, Солонгос, Швед, Япон улсад хэвлэгдсэн.

Ай.Төмөр-Очир

УРАН БҮТЭЭЛЭЭС: Адууны нутаг дарьганга: шүлгийн түүвэр, Азын дөрвөн морь: найраглал, Эмнэг хар азарга: , Эмээлтэй мөндөр, Таргил Алтайн ууланд гүү унагалж байна, Адууны тусгаар тогтнол, Хунгийн чуулга

Exit mobile version