“Мэдээллийн боловсрол ба цахим хэрэглээний ач холбогдол”сургалт боллоо.

“Мэдээллийн боловсрол ба цахим хэрэглээний ач холбогдол”сургалт боллоо.

Монголын номын сангуудын консерциумын гүйцэтгэх захирал

Ч.Мөнх-Эрдэнэ

Соёл, урлагийн газрын ахлах мэргэжилтэн

Ч.Осгонбат

Super Jump сургалтын ОУ-ын III зэргийн мастер, оюуны дасгалжуулагч Б. Гэрэлмаа

МУБИС-ийн номын сангийн дарга Ж. Баатарсүрэн

Номын санч, мэдээллийн ажилтнуудыг чадавхжуулж хөгжүүлэх, цахим технологийн ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Мэдээллийн боловсрол ба цахим хэрэглээний ач холбогдол” номын санчдын нэгдсэн сургалтыг сум, сургуулийн номын санч, мэдээллийн ажилтнуудын дунд 2023 оны 03 сарын 22 -ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд Монголын номын сангуудын консерциумын гүйцэтгэх захирал Ч. Мөнх-Эрдэнэ, Super Jump сургалтын ОУ-ын III зэргийн мастер, оюуны дасгалжуулагч Б. Гэрэлмаа, МУБИС-ийн номын сангийн дарга Ж. Баатарсүрэн, Соёл, урлагийн газрын ахлах мэргэжилтэн Ч. Осгонбат, НТБТ-ийн иргэний боловсролын багш У. Наранжаргал нар илтгэл тавьж оролцлоо. Уг сургалтаар “Цахим орчны боломжуудыг ашиглан бүтээмжээ нэмэгдүүлэх нь”, “Мэдээллийн боловсрол”,

“Өөртөө суулгах 8 дадал, “Цахим соёл”, “Монгол бичгийн кимо хөрвүүлэгчийг хэрхэн ашиглах”, “Номын танилцуулга хийхэд ашиглах программ, хэрхэн хийх” талаар сургалт өгч, 2022 оны тайлангийн дүгнэлт болон цаашид анхаарах асуудал, номын сангуудын спортын наадам зохион байгуулах талаар ярилцлаа.

Post Tag:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *