Найргийн хур Сэтгэлийн дархлаа Л.Өлзийтөгс

Найргийн хур Сэтгэлийн дархлаа Л.Өлзийтөгс

Хайр гэж ингэхэд юу юм бол?

Шанаагаа тулаад би өдөржин бодлоо.

Хос тэмээлзгэнэ хамтдаа нисээд өнгөрөв

Энэ юм болов уу?

Хоёул нэгэн үндэснээс ургасан модны

нэг нь цэл залуу ч, нөгөө нь бүр хатчихаж

Энэ юм болов уу?

Алсыг харуулдсан өнчин уул цочтол гэнэт санаа алдав.

Энэ юм болов уу?

“Ахиад бид ч уулзахгүй нь дээ” гэж зөгнөөд би сэрдхийв.

Энэ юм болов уу?

Чамаас би юуг ч гуйх бодолгүй атлаа

нэг л юм гуйх гээд байгаагаа анзаарсан.

Энэ юм болов уу?

Чацарганы бутан дор зөгийн бүл үүрээ засчээ

Аварга энэ айлын эр бүхэн

аяа, ганц хатан зөгийг мөрөөднө.

Энэ юм болов уу?

Тэнгэр яагаад өнөөдөр ийм ойлгомжгүй,

хүв хүйтэн царайлна вэ?

Эсвэл энэ юм болов уу?

Тэнд эндгүй бүгд инээмсэглэнэ,

Тэгсэн атал бүгд айдастай

Энэ юм болов уу?

Шанаагаа тулаад би өдөржин бодлоо.

Шарх шиг зовиуртай юм л

хаа нэгтээ л хөндүүрлээд болдоггүй ээ

Энэ юм болов уу?

2007.10.25 “Төсөөллийн өрөөнд” 79-р тал

Post Tag: