Нутгийн_Найрагч Гончигийн Сүхзориг

Нутгийн_Найрагч Гончигийн Сүхзориг

Хайр яг

Халуун сав шиг

Хачин янаг дотно араншингаа хадгалж чаддаг байвал

Зүгээр.

Хайр яг

Халууны шил шиг

Хэр хэмжээнд шатаж, асаж байгааг нь анхааруулж байвал

Зүгээр.

Хайр яг

Ус буцалгагч шиг

Хальж сагахгүй өөрөө тэгсхийгээд унтардаг байвал

Зүгээр.

Хайр анхнаасаа яг

Хаяг шошготой, хэрэглэх заавартайгаа ирвэл

Зүгээр.

Ер бусын эрчимлэг, элч бүхий үгс

Ямар учраас энэ ХАЙР гэх үгтэй очиж наалдаад байдгийг

Яг айдас хүйдсийг минь шиншилж үнэрлэсэн араатан шиг

Ухасхийж дайрах мөртөө

Яагаад гэнэт зугтаж оддогийг

Ухаж ойлгох гээд амжаагүй

Хайран цаг хугацаа

Халдварт нян мэт хамаг биеэр таран нэвчих

Хайр зүгээр л өвчин.

2012.02.07.

Post Tag:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *