2023.09.10 Соёл, Урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2023.09.10 Соёл, Урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

🌹Соёл урлагийн ажилтны өдөр, 📚34 дэх Үндэсний номын баярыг угтан соёл урлагийн байгууллагууд 😊“Миний мэргэжил-Миний бахархал”, 📙📘📗“Номын ертөнц-Номын орон зай” өдөрлөгийг 2023 оны 09 сарын 10-ны ням гаригт Жаахан шарга театрын гадна талбайд амжилттай зохион байгууллаа.

Тус өдөрлөгт нийтдээ давхардсан тоогоор 500 гаруй хүн хамрагдлаа. Сүхбаатар Аймгийн Нийтийн номын сангаас нийтдээ 150 гаруй номоор Шинэ номын үзэсгэлэн, Сэдэвчилсэн номын үзэсгэлэн, Шинэ ном, онцлог номын үзэсгэлэн худалдаа, байгууллага сурталчилсан мэдээлэл, Сэтгэл ханамжийн судалгааг орон нутгийн иргэддээ хүргэн ажиллалаа.

Хүүхдийн уншлагын танхим нийтийн уншлагын танхимуудаас Номын баярыг угтан олон ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Тус өдөрлөгийн үеэр уншигчдын дунд 📚🎉🎊👏

Poetry open mic -Яруу найргийн нээлттэй мик арга хэмжээг явуулсан бөгөөд тус арга хэмжээнд төв хөдөөгийн яруу найрагчид, идэвхтэн бичигч, уншигч хүүхдүүд өдөрлөгт уригдан ирсэн бүх насныхан идэвхтэй оролцлоо. Нийтдээ 30 гаруй оролцогч өөрсдийн уран бүтээлээс болон уран яруу уншигчид ч бас зохиолч яруу найрагчдын бүтээлээс үзэгч олондоо толилууллаа.

Post Tag:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *