МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ч.Эрдэнэбаатарын уран бүтээлийн өдөрлөг болов.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ч.Эрдэнэбаатарын уран бүтээлийн өдөрлөг болов.

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч

Ч. Эрдэнэбаатарын уран бүтээлийн өдөрлөг амжилттай сайхан болж өндөрлөлөө.

Орон нутагт уран бүтээлийн судалгаа,шүүмж чиглэлээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Өдөрлөгт олон эрдэмтэд, зохиолч, гавъяатууд цахимаар болон, биеэрээ ирж оролцсон, аймгийн Засаг даргын хөгжлийн хэлтсийн дарга, Аймгийн Нийтийн номын сан, Сумын Засаг дарга, Соёл урлагийн газар, МЗЭ-ийн Сүхбаатар дахь салбар зөвлөлийн гишүүд, Эрдэнэмандал хийд Н. Цамбанүрдэв, 1, 2, 3, 4-р сургуулийн багш сурагчид, Улаанбаатар хотоос Монгол улсын гавъяат Ай. Төмөр-Очир, Б. Элбэгзаяа, С. Амартайван, Өглөөний сонины орлогч эрхлэгч,сэтгүүлч Ч.Үл-Олдох ,Яруу найрагч Т.Эрдэнэцогт зэрэг зочид оролцож яруу найрагчийн уран бүтээлийг олон талаас нь судлаж ярилцлаа. Уран бүтээлийн өдөрлөгийн үеэр ЕБС-ийн сурагчдын дунд АХА тэмцээнийг зохиогчийн уран бүтээлийг таниулан сурталчлах, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор амжилттай зохион байгууллаа. Яруу найрагчдаа цаашдынх нь уран бүтээлд улам их онгод хийморийг хүсье.

Post Tag:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *