Дэлхийн хүүхдийн номын өдөр…

Дэлхийн хүүхдийн номын өдөр…

Өнөөдөр Дэлхийн хүүхдийн номын өдөр тохиож байна. 1967 оноос эхлэн Хүүхдийн номын олон улсын зөвлөлийн шийдвэрээр аугаа их хүүхдийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг буюу дөрөвдүгээр сарын 2-ныг олон улсын хүүхдийн номын өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн түүхтэй.

Олон улсын хүүхдийн номын өдрийн зорилго нь хүүхдэд бага наснаас нь номонд дуртай болгон хүмүүжүүлэх явдал юм.

Ханс Кристиан Андерсен Ханс Кристиан Андерсен 1805 оны дөрөвдүгээр сарын 2-нд Дани улсын Оденсе хотноо төрсөн байна. Данийн хүүхдийн зохиолч, үлгэрч, яруу найрагч. Зохиол бүтээлүүд нь 150 гаруй хэлээр орчуулагдсан.

Түүний зохиосон “Нугасны муухай дэгдээхэй”, “Ямх охин”, “Эрэлхэг тугалган цэрэг” зэрэг бүтээл нь дэлхийн үлгэрийн санд томоохон байр суурь эзэлдэг билээ.

Post Tag:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *