Үндсэн фонд

Номын сан нь 43867 ширхэг номтой бөгөөд Үүнээс:

  • Үндсэн фонд -23341
  • Нийтийн уншлагын танхим – 6462
  • Гэрээр ном олгох танхим – 7925
  • Хүүхдийн уншлагын танхим – 6139

Үндсэн фонд нь нь монгол, англи орос, төвд  хэл дээрх нийт 23341 номтой.

Фонд бүрдүүлэлтийг шинэ номоор баяжуулахаас гадна уншигчийн  эрэлт хэрэгцээнд тулгуурлан шаардлагатай номуудыг татгалзлын дагуу бүрдүүлж авдаг бөгөөд фондын баяжилтыг хагас, бүтэн жилээр төсөв, хандиваар бүрдүүлэн ажиллаж  байна. 

Мөн үндсэн фонд нь танхимуудад шаардлагатай номуудыг өгч, уншлаганд гаргаж ажилладаг.

Жил бүр шинээр ирсэн номуудад техник ажиллагаа хийж электрон каталогт оруулж танхимуудад хүлээлгэн өгдөг.

Манай номын сан нь 3 жил дутам үндсэн фонд болон уншлагын танхимуудад тооллго хийдэг. Тооллогоо цахим болон нэгбүрчилсэн дансаараа тоолдог.

2023 оны тооллогоор ДДС ангиллыг ББК ангиллаар сольж бар-кодыг шинээр хэвлэж наасан.