Цахим мэдээллийн танхим

Та ИНТЕРНЭТТЭЙ ГАЗРААС ДЭЛХИЙН ХААНА Ч БАЙСАН МАНАЙ НОМЫН САНГИЙН ЭЛЕКТРОН КАТАЛОГООР ҮЙЛЧЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

Цахим мэдээллийн танхим 2012 онд нээгдэж мэдээлэл лавлагааг уншигчиддаа шуурхай хүргэж ажиллаж байна. Мөн номын сангийн цогц программ хангамж буюу Lib4U-ийн программыг үйлчилгээндээ нэвтрүүлэн дотоод сүлжээ, серверийн үйл ажиллагааг хянан ажиллаж байна. 2018 оны 9 сард Номын сангийн Lib4U программ хангамжийн ҮҮЛЭН ТЕХНОЛОГИЙГ  үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна. Програмын шинэ хувилбар нь орчин үеийн үүлэн технологи дээр суурилсан бөгөөд номын сангийн бүх мэдээлэл нь найдвартай, тасралтгүй ажиллагаа бүхий дата төвүүдэд байрлах тул мэдээллийн аюулгүй байдал бүрэн хангагдсан. Хуучин хувилбаруудын програмын бүх мэдээллийн сан нь тухайн номын сангийн нэг компьютер дээр байрладаг тул тэр компьютер нь эвдрэх, вирустэх, мэдээллээ хуулж авалгүй форматлах, хулгайд алдагдах гэх мэтээс хамааран номын сангийн бүртгэл мэдээллээ алдах эрсдэлтэй байсан.
Хуучин Lib4U NET Version програмыг хэрэглэхийн тулд номын сан нь өндөр үнэтэй сервер компьютер худалдан авдаг байсан бол шинэ хувилбарыг хэрэглэхэд тийм шаардлагагүй юм.
Хуучин Lib4U PC Version програмын хэрэглэгчид номын сангийн электрон каталогоо интернэтэд байршуулах боломжгүй байсан бол шинэ хувилбарыг хэрэглэснээр энэ боломж автоматаар бий болж байна.
Электрон каталогийн орчин нь олон хэлний боломжтой тул номын сан өөрийн онцлогтоо тохируулан гадаад хэлний сонголт нэмүүлэх боломжтой.
Электрон каталогийн харагдах байдал буюу өнгөний зохицлыг номын сангийн онцлогтоо тохируулан сонгох боломжтой.
Програмын хуучин хувилбарууд нь зөвхөн ном бүртгэх боломжтой байсан бол шинэ хувилбар нь номын сангийн хөмрөгт байх тогтмол хэвлэл, эрдмийн ажил, аудио видео гэх мэт материалуудыг нэмж бүртгэх боломжтой.
Програм нь зураасан кодын системдээ “barcode 39” стандартыг хэрэглэдэг байснаа “barcode 93” стандарт руу шилжсэн. Энэ нь чанаргүй хэвлэгдсэн эсвэл хуучирч муудсан зураасан кодыг алдаж унших эрсдэлээс сэргийлж байгаа юм.
Програмын хуучин хувилбарууд нь зарим тайланг хэт дэлгэрэнгүй гаргадаг байсан бол шинэ хувилбар нь номын сангийн тайлангуудыг БСШУ-ны сайдын 2005.12.30-ны өдрийн 441 тоот тушаалаар батлагдсан загварын дагуу гаргадаг болсон.
Номын каталогийн тодорхойлолтыг өөр номын сангаас хялбар хуулах боломж нэмэгдсэн.
Уншигч нь өөрийн хэрэглэж байгаа материалын буцааж өгөх ёстой хугацааг сунгах хүсэлтэй бол электрон каталогоор дамжуулан хүсэлтээ илгээх, түүнд номын санч нь програм дотроосоо хариулах боломж нэмэгдсэн.
Уншигчийн ашигласан электрон материалын хэрэглээний жагсаалтыг гаргах боломж нэмэгдсэн.
Програмын шинэ хувилбар нь Unicode стандартыг дэмждэг тул хятад ханз, солонгос үсэг гэх мэтээр бичигдсэн материалыг тэр бичгээр нь бүртгэх боломжтой.
Програмын шинэ хувилбар нь номын сангийн бүртгэлд орсон аливаа өөрчлөлтүүдийг автоматаар бүртгэж түүх болгон хадгалдаг болсон. Энэ түүхээс хэн, хэзээ, ямар төхөөрөмж дээрээс, ямар хөтчөөр дамжуулан, ямар мэдээллийг хэрхэн өөрчилсөн болохыг шүүж харах боломжтой.

uulen tehnologi-2018-zasav
Интернэтийн үйлчилгээ, канон,  номзүйн мэдээллийг тэмдэглэлт өдрүүдэд, баяр ёслол гэх мэт өдрүүдээр тогтмол гаргаж мэдээлэл сурталчилгааны материал: Мэдээллийн самбарууд, байгууллагын үйл ажиллагааны тайлан, брошур, урилга, шинэ номын мэдээлэл зэргийг гарын авлагаар цахим мэдээллийн танхимд хэвлэлийн эхийг нь бэлтгэн ажиллаж байна. Бүртгэл мэдээллийн ажилтан М. НАРАНГЭРЭЛ 22 жилдээ ажиллаж байна.