Хүүхдийн уншлагын танхим

Товч танилцуулга

Хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон үлгэрийн болон танин мэдэхүйн ном, Монгол, Орос, гадаадын уран зохиол, төрөл бүрийн  сурах бичгүүд гэх мэт  6000 гаруй номтой. Нэг ээлжиндээ 30 хүүхдэд үйлчлэх суудалтай.Хүүхдийн уншлагын танхим нь сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч олон талт ажлуудыг  зохион байгуулж, үйлчилгээний хүрээг өргөжүүлэн ажиллаж ирсэн.

  • Японы хүүхдийн ивээх сангийн  Алслагдсан хүүхдийн бага боловсролыг дээшлүүлэх “Миний номын өргөө” төсөл 2014,
  • Энх тайвны корпусын мэргэжилтэн нартай хамтарч “Тоглонгоо англи хэл сурцгаая” англи хэлний сургалт 2015 он,
  • “Зуны нээлттэй уншлага” 2016 он,
  •  “Бүтээлч сурагч” 2017,
  • ”Номч Өвөө Эмээ” хөтөлбөр амжилттай хэрэгжсэн.

Жил бүр “Монголын нууц товчоонд нэвтэрхүй” хөтөлбөрийн хүрээнд цахим болон танхимаар хэлэлцүүлэг, номын үзэсгэлэн, танин мэдэхүйн тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулдаг.

Номын сангийн түүхт 70 жилийн ойг угтан Сүхбаатар аймгийн ард иргэд, албан байгууллага, хувь хүмүүсийн хандиваар Хүүхдийн уншлагын танхимыг бүрэн тохижуулан засварла

сан.