Гэрээр ном олгох танхим

Товч танилцуулга:

Гэрээр ном олгох танхим нь 7000 гаруй номтой. Насанд хүрэгсэд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гэрээр ном хэвлэлээр үйлчилдэг. Нийт номын 80% нь уран зохиолын ном байдаг ба үлдсэн 20% хүртэлх хувийг анагаах, боловсрол, түүх, шашин, бусад шинжлэх ухааны ном эзэлдэг. Тогтмол хэвлэл, ном хэвлэлээр иргэддээ үйлчилдэг. Гэрээр ном олгох танхим нь бүх насны хүмүүст гэрээр ном олгож үйлчлэхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсрох, сурах, хөгжих, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, нийгэм сэтгэл зүйн хэрэгцээт үйлчилгээг авах, бусдын нэгэн адил амьдрах тэгш эрхийг хүлээн зөвшөөрч, өөрийн сурах, боловсрох эрхээ эдлэх явдлыг хангах, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн хамрагдах, оролцохыг дэмжих, соёл урлаг, соёлын ямарваа арга хэмжээнд тэгш хамруулах, соёлын бүтээмжтэй,хүртээмжтэй байх асуудлыг боловсронгуй болгох зорилгоор түлхүү ажиллаж ирлээ. Энэ ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургалт, семинарыг жил бүр зохион байгуулдаг. 2019 оноос Канад сангаас санхүүжүүлсэн Харааны бэрхшээтэй иргэдийг харилцааны шинэ технологиор дамжуулан чадавхжуулах төсөл хөтөлбөрийг 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна.