Танилцуулга

ЧИНГИС ХААН ОДОНТ, МУСГЗ, ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ Г. МЭНД-ООЁОГИЙН НЭРЭМЖИТ
СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН

 
АЛСЫН ХАРАА:
Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг аймаг орон нутгийн төвшинд хэрэгжүүлэхэд номын сангийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэн уншигчдад бие даан суралцах, өндөр боловсрол эзэмших, номын санг иргэдийн мэдээллийн төв болгон хөгжүүлэхэд оршино.
 
ЗОРИЛГО:
Мэдлэг дээдэлсэн мэдээллийн эрин зуунд номын сангийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг өсөн нэмэгдүүлж, иргэдэд цаг хугацаа, орон зай хамааралгүйгээр хэрэгцээт мэдээллийг номын сангийн үйл ажиллаганы дагуу, мэргэжлийн түвшинд хүргэдэг нээлттэй мэдээллийн төв байхад оршино.
 
ЗОРИЛТ:
Илүү нээлттэй, чөлөөтэй, орчин үеийн үйлчилгээг ашиглан мэдээллийн чөлөөт урсгалыг өргөжүүлэн хүн бүрт мэдээлэл хүргэх замаар нийгэмд идэвхитэй, мэдлэгтэй иргэнийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Номын баяжилтыг нэмэгдүүлэх, үндсэн данс бүртгэл, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах
Нийгмийн зорилтот бүлгүүдэд хүрч үйлчлэх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд ялгаваргүйгээр тэгш оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх
 
Номын сангийн талаар ерөнхий мэдээлэл:

Сүхбаатар аймгийн нийтийн номын сан анх 1947 онд Жавхлант шарга аймгийн даргын шийдвэрээр Гэгээрлийн хэлтсийн харъяанд 1 орон тоотой, 300 гаруй номтой, Д. Жавзмаа эрхлэгчтэйгээр анх байгуулагдсан.
Аймгийн ИТХ-ын 2017 оны 01 сарын 18-ны өдрийн № 04 тоот тогтоолоор Монгол Улсын Төрий эрхэм дээд – тэргүүн зэргийн шагнал Чингис хаан одонт, Соёлын гавъяат зүтгэлтэн Дэлхийн Урлаг Соёлын Академийн дэд ерөнхийлөгч, зохиолч яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёогийн нэрэмжит болон үйл ажиллагаагаа явуулж байна.
Стандарт хэмжил зүйн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн С/30 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага MNS5742:2019”  жагсаалтыг үндэслэн номын сангийн бүтэц орон тоог  Аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/159 тоот захирамжаар шинэчлэн батлуулж, Захирал 1, арга зүйч 1, сүлжээний инженер – 1, Ном зүйч-1, номын санч, мэдээллийн ажилтан  -4, ном сэлбэн засагч-1, нягтлан бодогч-1, нярав-1, бичиг хэрэг, архивын ажилтан-1, үйлчилгээний ажилтан-1 гэсэн 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйлчилгээний  4 танхимтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
– Нийтийн уншлагын танхим
– Хүүхдийн уншлагын танхим
– Гэрээр ном олгох, тогтмол хэвлэлийн танхим
– Цахим мэдээллийн  танхим
Байгууллагын үйл ажиллагааг “МУСГЗ Г. Мэнд-Ооёогийн нэрэмжит Аймгийн Нийтийн номын сан” page хуудас, sukhbaatar-library.com вэб хуудас, www.facebook.com/Сүхбаатар аймгийн номын сан нүүр хуудсаар тогтмол сурталчилж ирсэн.
Фондын сан хөмрөгийг шинээр хэвлэгдэн гарсан шилдэг ном зохиолууд болон иргэд, уншигчдын эрэлт хэрэгцээ, санал хүсэлтийг үндэслэн бүрдүүлж,  орос, монгол, англи хэл дээрх 43000 номын фондтой.
Уншлага үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарч, дэвшилтэт “Үүлэн технологи”-г 2019 оноос нэвтрүүлсэнээр номын сангийн Lib4U программ хангамжийн мэдээллийн бааз онлайн орчинд ажиллаж, үйлчилгээг цахим хэлбэрээр явуулж ирсэн ба сумдын соёлын төвийн номын сангуудад уг программтай холбох саналыг аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгуулан хэрэгжүүлснээр одоогоор аймгийн хэмжээнд 22,0 нэр төрлийн 53389 ном байршуулаад байна.