Мэндчилгээ

Мэндчилгээ

Cүхбаатар аймгийн Нийтийн номын сан анх 1947 онд Жавхлант шарга аймгийн даргын шийдвэрээр Гэгээрлийн хэлтсийн харъяанд 1 орон тоотой, 300 гаруй номтой анх байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулснаас хойш өдгөө 76 жилдээ золгож байна.
Аймгийн ИТХ-ын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №04 тоот тогтоолоор Монгол Улсын Төрийн эрхэм дээд – тэргүүн зэргийн шагнал Чингис хаан одонт, Соёлын гавъяат зүтгэлтэн, Дэлхийн урлаг, соёлын академийн дэд ерөнхийлөгч, зохиолч яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёогийн нэрэмжит болон үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
Аймгийн Нийтийн номын сан нь бие даасан үйл ажиллагаатай, иргэдэд ном, хэвлэл мэдээллээр үйлчлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслаж, Монгол улсын хууль, тогтоомж, төр засгийн бодлого, шийдвэр, дүрэм, журам, зааврыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж ирсэн.
Манай номын сан нь өөрийн онцлогт нийцүүлэн үйлчилгээний дотоод журам боловсруулан мөрдөж, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй номын санг мэргэжил арга зүй, мэдээллээр ханган ажиллаж, иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх  олон талт үйл ажиллагаа явуулж байна.
Ном эрдмийг түгээн  дэлгэрүүлэх их үйлсэд зүтгэж ирсэн үе үеийн  номын санч нар, ахмадууд, олон арван уншигчиддаа номын сангийн түүхийг бүтээсэн олон жилийн гэгээн үйлсээр бахархаж мэндчилье ! Та бүхэндээ сайн сайхныг хүсье.

ТАНЫ БҮТЭЭЛЧ УНШЛАГА АЙМГИЙН ХӨГЖЛИЙГ ХӨТӨЛНӨ.

СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН
ЗАХИРАЛ Э. АМАРБА
Т